ДАШТ-нд өрсөлдөх Хүндийн өргөлтийн тамирчид АНУ-ыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-11-18 16:01:22

Хүндийн өргөлтийн ДАШТ энэ сарын 20-28-нд АНУ-д болно. Тус тэмцээнд өрсөлдөх Монгол Улсын 18 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр тус улсыг зорив.

Монголын багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдээс ОУХМ М.Анхцэцэг, О.Баярцэцэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Мөнхдөл, спортын мастер М.Гантулга тэргүүтэй 15 тамирчин багтжээ.

Энэ удаагийн тэмцээн нь “Рио-2016” зуны олимпын XXXI наадмын эрх олгох хариуцлагатай тэмцээн юм. Тус тэмцээнд дэлхийн 118 орны 796 тамирчин өрсөлдөнө.

Харин Бразилыг зорих олимпийн эрхийн дараагийн өрсөлдөөн 2016 оны дөрөвдүгээр сард Узбекистанд болно. Үүнээс эхний 8 байрт шалгарсан тамирчин олимпын эрхээ авах юм.

Монголын хүндийн өргөлтийн тамирчид 1972 онд анх олимпын наадамд орж байсан бөгөөд түүнээс хойш нийт 5 удаа олимпод оролцож байв.

Ж.Болор

Related news