Тосгодын нөхөрсөг уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн 6 тосгодын нөхөрсөг уулзалт уламжлал болон зохион байгуулагдаад 5 жилийг өнгөрөөжээ. Урлаг, спортын энэхүү нөхөрсөг уулзалт тэмцээн Мандал сумын Хэрх тосгонд саяхан болж өнгөрсөн байна.
Энэ жилийн уулзалт уралдаан тэмцээнд Мандал сумын Хэрх тосгон тэргүүлсэн бол, 2-р байрт Орхон сумын Рашаант тосгон, 3-р байрт Мандал сумын Түнхэл тосгод тус тус оржээ. Нөхөрсөг уулзалтын гол зорилго нь төрийн албан хаагчид харилцан туршлага солилцох, санал бодлоо хуваалцахын зэрэгцээ хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, хамтран ажиллахад чиглэгддэг юм байна.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг