Архи согтууруулах ундаагаар үйлчлэх түр хуваарийн санал авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 21:25:20

Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн түр хуваарь тогтоох тухай Хэнтий аймгийн Засаг даргын Цагийн Хуваарь батлах тухай захирамжийн төсөл гаргаж, аж ахуй нэгжээс санал авч байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Захирамжийн нэгдүгээрт Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын цагийн хуваарийг баталсугай.

       Хоёрдугаарт: Цагийн хуваарийг мөрдөж ажиллахыг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн захирал, дарга нарт үүрэг  болгосугай.

Гуравдугаарт: Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумдын  Засаг дарга нар болон аймгийн Цагдаагийн газар /П. Оростогоо/, Мэргэжлийн хяналтын газар / Б. Сүнгээ/ нарт тус тус үүрэг болгов гэжээ.

Мөн архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн   6.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно. /Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн гэсний дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийн талаар саналаа  өгөхийг Засаг дарга Ж.Оюунбаатар хүслээ.

О.Буянхишиг

 

Related news