16 настнууд “Шинэ үеийн нууц”-аар аялна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2015-11-19 07:16:39

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв, Спортын байнгын хороо хамтран 16 настнуудад зориулсан “Шинэ үеийн нууцын эзэд” аяллыг энэ сарын 21-нд зохион байгуулахаар болжээ.

Уг аялал нь 16 настнуудад нийтийн биеийн тамирын ач холбогдлыг танин мэдүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Монгол орны түүх соёл, ёс заншилтай танилцах, байгаль экологийн мэдлэг олгох, зөв аялах төлөвшлийг бий болгох зэрэг олон давуу талтай аж.

Аялал МЗХ-Богд хан уул-МЗХ гэсэн маршрутаар үргэлжлах бөгөөд аяллын хөтөлбөрт спортын тэмцээн уралдаан,  хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээг багтжээ. 

Б.Туул

Related news