Манай жүдочид Чиндаогийн Гран при-д хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-19 15:20:07

БНХАУ-ын Чиндао хотноо олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гран при тэмцээнд Монголын 19 жүдоч хүчээ сорихоор эх орноосоо мордсон юм.

Энэ баасан гарагт эхлэх тус тэмцээнээр Зүүн Ази тивд зохион байгуулдаг цуврал тэмцээн эхэлж байна. Манай жүдочдын хувьд 2015 оны сүүлчийн тэмцээн нь ирэх сарын 2-нд болох Токиогийн “Их дуулга” тэмцээн байгаа.

Чиндаогийн Гран при тэмцээнд хүч манай багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Д.Амартүвшин, Г.Болдбаатар, С.Ням-Очир, М.Бундмаа, ОУХМ Ц.Наранжаргал, Ц.Цэрэннадмид нар багтаагүй юм.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 60 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар, Г.Хэрлэнгийн хамт өрсөлдөнө. Харин 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Б.Батгэрэл барилдах бол 73 кг-д залуу тамирчин Н.Хадбаатар Чиндаогийн татамид гарах юм. ОУХМ О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар 81 кг-д, ОУХМ Л.Отгонбаатар 90 кг-д хүч үзэх бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр -100 кг-д, ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг-д тус тус өрсөлдөнө.

Харин эмэгтэйчүүдийн багийг гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ А.Цолмон, Б.Балжинням, Д.Сумъяа, А.Батзул, Ц.Мөнхзаяа, Б.Мөнгөнчимэг, П.Лхамдэгд, О.Жавзмаа нар бүрдүүлж байна. Дашрамд сонирхуулахад, Японы Токио хотод болох “Их дуулга” тэмцээнд уг бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт орж магадлалтай.

Д.Өлзий

Related news