“Малчдад туслах сайн үйлсийн аян” өрнөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2018-01-17 18:03:24
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад туслах сайн үйлсийн аяныг аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн банкны аймаг дахь салбартай хамтран зохион байгуулахаар өрнүүлж эхлээд байна.
2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрүүдэд явагдах тус аянд төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс нэн шаардлагатай эд материал /хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, малын өвс, тэжээл, эм тариа/ бэлэн мөнгийг цуглуулж малчдадаа сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлэх юм. 
Хандивын аянд аймгийн ЗДТГ-ын нөөцөөс 1500 ширхэг бээлийг эхний ээлжинд өгч байгаа бол Алтай нутгийн нийт ахмадуудын зүгээс бод малын нэмнээ хийж өгөхөө илэрхийлжээ. 
Энэхүү аянд Алтай нутгийнхаа уугуул суугуул иргэдийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.
Э.Нарангэрэл
 
Related news