Орон нутгийн цагдаа албан байртай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-20 10:37:02

Цагдаагийн Ерөнхий газрын 2015 оны үйл ажиллгааны төлөвлөгөөнд алба хаагч нарын ажиллах амьдрах таатай орчин бүрдүүлэх чиглэсэн олон ажил тусгасан байна.

Энэ ажлынх нь хүрээнд Төв аймгийн Заамар сумын  цагдаагийн кобаны барилгын нээлт болжээ. Нээлтийн арга хэмжээнд тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр, Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батбаатар, Төлөвлөлт зохион байгуулалтйн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Анхбаатар, аж ахуйн ажилтан Ц.Мягмарсүрэн нар болон сумын иргэд оролцов. Орон нутгийн цагдаа нарыг цаашид ийм байртай болгох юм байна.

Ж.Батсайхан

 

Related news