Умард Солонгос хөлөг онгоцоо цэнэглэх шатахуун Өмнөд Солонгосоос хүссэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолд оролцох Умард Солонгосын 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Самжиён” чуулгын уран бүтээлчид өчигдөр "Мангёнбон-92" хөлөг онгоцоор Өмнөд Солонгост хүрэлцэн ирсэн юм. Тэгвэл тус уурын хөлөг онгоцонд зориулан түлш олгохыг Умард Солонгос Өмнөд Солонгосоос хүссэн тухай Өмнөд Солонгосын улс орноо нэгтгэх яам мэдээлжээ.
“Уран бүтээлчдийн түр байрлах уурын хөлөг онгоцыг шатахуунаар цэнэглэхийг Умард Солонгос манай улсаас хүслээ. Засгийн газар Умард Солонгосын тавьсан хүсэлтийг нягталж байна” хэмээн тус яам мэдээлэв. Хэдий хэмжээний шатахуунаар цэнэглэх хүсэлт тавьсан нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан тогтоолын дагуу Умард Солонгост жилд нийлүүлэх газрын тосны хэмжээг 500 мянган баррель болгон хязгаарлажээ. Тийм учраас уурын хөлөг онгоцыг шатахуунаар цэнэглэх ажлыг олон улсын хориг арга хэмжээг зөрчихгүйгээр явуулах шаардлагатай юм.

Э.Аянзаяа