Гал тахиа жилийн аймгийн аварга малчид тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-09 12:03:17
Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, аймгийн аварга малчдыг хэлэлцэж шалгарууллаа. “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн босгон дээр тахиа жилийн аймгийн аварга малчнаар нийт 68 малчин, аварга саальчингаар 3, аварга фермерчин, хадланч тус бүр нэг нэг шалгарсан байна.

Өмнөх жилүүдэд буюу 2015 онд 101 аймгийн сайн малчин, 2016 онд 106 аймгийн аварга малчин, фермер, хадланч, тариаланч төрж байжээ. 

Б.Гэрэлт-Од
Related news