“Хүүхдүүдээ хүндэлье” арга хэмжээг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСургуулийн сурагчдыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал хэвшлийг эзэмшүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг, “Дорноговь АЗЗА” ТӨХК, Сайншанд сумын ерөнхий боловсролынI, II, III, V сургуулиудтай хамтран “Хүүхдүүдээ хүндэлье” арга хэмжээг 11 дүгээр сарын 17-20-нд зохион байгууллаа.
Зохион байгуулагчид ерөнхий боловсролын сургуулиудын ойролцоох явган хүний гарцыг тодруулж, сургуулийн бага ангиудад “Шүгэл хүүгийн адал явдал” бичлэгийг үзүүлснээс гадна хүүхдүүдийг өглөө, өдөр сургуульдаа ирж буцахад нь эцэг эхчүүдийн хамт гарцаар аюулгүй гарахад нь туслах ажлыг хийсэн юм.
Хүүхдүүд замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрмийн сургалт хичээлээс замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, гарцтай газраар гарч хэвшихийн ач холбогдол гээд олон зүйлийг сурчээ.
Х.Эрдэнэбулган