Орхон аймаг жилд дунджаар 44 мянган бут, сөөг тарьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНМодны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг олон удаа гаргахаасаа илүүтэй мод тарих арга, аргачлалыг зааж өгөх хэрэгтэй гэж “Унаган байгаль” нөхөрлөлийн ахлагч Д.Гомбо хэллээ.
Түүний байгуулсан нөхөрлөл нь бүх нийтээр мод тарих өдөрт идэвхтэй оролцсон дөрвөн аж ахуйн нэгжээр шалгарсан юм. Энэ жил 15 иргэн, дөрвөн байгууллага орон нутгийн шилдгээр тодорчээ. Тухайлбал, Баян-Өндөр, 15 дугаар сургууль, Есөн-Эрдэнэ худалдааны төв, Жаргалант сум хамгийн олон мод тарьсан байна.
Энэ оны хавар, намарт Орхон аймаг 12 сая төгрөгийн тарьц, суулгац борлуулж, 44 мянган бут, сөөг тарьжээ. Энэ нь улсдаа эхний зургаад орох үзүүлэлт юм. Баян-Өндөр уулыг ойжуулах зорилгоор “Эрдэнэт” уулаас 1968 модыг шилжүүлэн суулгасан байна. Орхон аймаг нь хүн амын тоотойгоо харьцуулахад жилд 50 мянган мод тарих ёстой бөгөөд энэ үзүүлэлтээ давуулан биелүүлсээр байгаа юм.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ