Он гарсаар малын хулгайн зургаан хэрэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-21 11:11:32
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт малын хулгай он гарсаар зургаан үйлдэл бүртгэгджээ. Өнгөрөгч онд нийт 11 удаагийн малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг байна.
Архангай аймаг малын хулгайг илрүүлэх арга хэмжээг цаг  алдалгүй авч хэрэгжүүлдэг ба малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлтээрээ улсын хэмжээнд эхний 4-5-р байранд байдаг байна.
Энэ төрлийн гэмт хэрэг ихэнхдээ Төвшрүүлэх, Хотонт, Өндөр-Улаан зэрэг зам дагуух сумдад идэшний үеэр буюу намрын саруудад илүү их гардаг юм. 

Өнгөрөгч онд аймгийн хэмжээнд орон байрны хулгай 12, он гарсаар 8 гарсан нь 3 буюу 25 хувиар буурсан гэж Цагдаагийн газраас мэдээллээ. Харин энэ онд мотоциклийн хулгай 2 гарчээ. 

Б.Гэрэлт-Од
Related news