Малчдын хүүхдүүд гэр өргөөнд амьдарч суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2018-02-23 09:50:28

Завхан /МОНЦАМЭ/ Завхан аймаг малчдын хүүхдүүдийн сурч хүмүүжих орчин нөхцлийг нь сайжруулах хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлнэ.

Тодруулбал малчдын зургаан настай хүүхдийн "Гэр өргөө"-г сум бүрийн сургуулийн дотуур байранд байгуулахаар болжээ. Энэхүү гэр өргөө нь малчдын хүүхдүүдийн сургалт хүмүүжилд нь 24 цаг анхаарал тавих асрагч багштай, хоол ундтай, хүүхэд гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх орчинтой байх юм байна. Ингэснээр малчид зургаан настай хүүхдээ дагаж хоёр талд амьдрахгүйгээр мал аж ахуйн салбартаа анхаарлаа хандуулах боломжтой болох юм байна.
Дашрамд энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 1451 хүүхэд суралцаж байна. Харин дотуур байранд 1390 хүүхэд амьдарч байгаагийн 74.0 хувийг нь малчдын хүүхэд эзэлж байна. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт малчдын 802 хүүхэд хамрагдаж байгаа ажээ.

 Б.Мягмарсүрэн

Related news