Шинээр хоёр зуугаад хүүхдийн элсэлт авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ нь 472 суралцагч, 60 орчим багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Шинэ хичээлийн жилд 185 суралцагч элсүүлснээс өнгөрсөн хавар 9 дүгээр анги төгссөн 135 хүүхдийг 2.5 жилээр суралцуулж барилгын засал чимэглэл, гоо засал, бетон арматурчин, автомашины засварчин зэрэг 6 мэргэжлийг эзэмшүүлэх бөгөөд сар бүр 70,0 мянган төгрөгийн тэтгэлэг авах юм байна.
Мөн 24-өөс дээш насны 50 хүнийг нэг жилийн хугацаагаар оёдолчин, барилгачин, төмөр замын замчины ангид суралцуулахаар болжээ.
Г.Сүхээ
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days
Comments