Малчид халдвартай малаа устгуулахгүй гэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 11:47:12

Энэ сарын 15-нд Дорноговь аймгийн Эрдэнэ, Замын-Үүд сумын зарим малчны хотонд  гоц халдварт  өвчин гарсан нь  хонины цэцэг өвчин байсныг  мэргэжлийн  байгууллага шинжилж тогтоолоо.

Халдварт өвчин гарсан  Эрдэнэ сумын Еншөөв багийн нутагт  одоогоор аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж пост ажиллуулж буй төдийгүй 11 дүгээр сарын 20-нд аймгийн ХААГ-аас 3000 тун  урьдчилан сэргийлэх вакцин татан авч нийт 28 суурийн 4164 малд тарьжээ.  

Халдвартай  малыг тусгаарласан бөгөөд  сумын Онцгой байдлын  комисс хуралдаж  дээрх малыг хаана,  хэрхэн устгах талаар хэлэлцсэн байна. Харин малчид халдвар авч өвчилсөн  малаа устгуулахгүй  хэмээн зөрүүдэлсэн аж. 

Х.Эрдэнэбулган

Related news