Сирийн засгийн газрын хүчнийхэнд өдөрт таван цаг гал зогсоохыг В.Путин үүрэг болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /Ройтерс/. Сирийн нийслэл Дамаск хотоос зүүн зүгт холгүй орших Гута суурин дахь босогчид руу хийж буй давшилтаа өдөрт таван цагаар зогсоохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн засгийн газрын хүчнийхэнд үүрэг болгожээ.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Өнөөдрөөс эхэлж буй “хүмүүнлэгийн зогсолт”-ын гол зорилго нь бүслэгдсэн Гута сууринд буй энгийн номхон иргэдэд хоол хүнс болон эм тарианы тусламж дэмжлэг үзүүлэх, тэднийг тус суурингаас гаргах “хүмүүнлэгийн корридор” бий болгох аж.
Босогчдын гол түшиц газар болоод буй энэ сууринд 393 мянган иргэн гарах гарцгүй болоод байгаа бөгөөд сууринг босогчдоос чөлөөлөхийн тулд Сирийн засгийн газрын хүчнийхэн Оросын дэмжлэгтэйгээр энэ сарын 18-наас агаараас цохилт өгөх ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн юм.
Нэгэн ТББ-ын мэдэгдсэнээр, тус сууринд өнгөрсөн найм хоногийн хугацаанд 560 гаруй иргэн, тэдний дотор 120 гаруй хүүхэд бөмбөгдөлтөд өртөн амь үрэгджээ.
Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгу өчигдөр мэдэгдэхдээ “Мягмар гарагаас эхлэн өглөөний 09:00 цагаас үдийн 14:00 цагийн хооронд Сирийн засгийн газрын хүчнийхэн хүмүүнлэгийн зорилгоор гал зогсооно” гэжээ.

Г.Доржханд