Олимпийн наадамд амжилттай оролцсон тамирчдад төрийн дээд одон гардуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Пёнчаны олимпийн наадамд шагнал хүртсэн тамирчдыг Кремлийн ордонд урьж, төрийн дээд шагнал гардуулжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев тамирчдыг Засгийн газрын ордонд хүлээн авч уулзан, эдгээр тамирчинд машины түлхүүр гардуулсан байна.
Нийт 46 тамирчинд төрийн дээд одон, медаль гардуулжээ. Тухайлбал, уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд алтан медаль хүртсэн Алина Загитова мөн энэ төрөлд мөнгөн медаль хүртсэн Евгения Медведева нар болон хоккейчид түүнчлэн гүйлтийн цанын уралдаанд мөнгөн медаль хүртсэн Александр Большунов, Денис Спицов нар төрийн дээд шагнал болох Найрамдлын одон хүртжээ. Харин бусад тамирчныг “Эх орныхоо өмнө гавъяа байгуулсны төлөө” I болон II зэргийн одонгоор шагнажээ.
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев алтан медаль хүртсэн тамирчдыг BMW X6, мөнгөн медалийн эздийг BMW X5, хүрэл медал авсан тамирчдыг BMW X4 маркийн машинаар тус бүр шагнасан байна.

Э.Аянзаяа