Гэрлэлтийн түвшин буурсан үзүүлэлт гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /Синьхуа/. Их Британид эсрэг хүйстнүүдийн гэрлэлтийн тоо эрс цөөрч, урьд өмнө үзэгдээгүй хамгийн бага түвшинд хүрсэн тухай тус улсын үндэсний статистикийн газраас жил бүр нийтэлдэг тайланд өгүүлжээ.
Англи болон Уэльст эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийн тоо 2015 онд 239020 хүрсэн нь 2014 онтой харьцуулбал 3,4 хувиар буурсан үзүүлэлт юм. 2015 он ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсний дараах анхны жил байсан юм.
Муу нэртэй 13-ын тооноос зайлсхийх үүднээс 2013 онд хосууд гэрлэлтээ хойшлуулж байсан болохоор 2014 онд гэрлэлтийн тоо илүү их байсан байх магадлалтай аж.
2015 онд эсрэг хүйстнүүдийн гэрлэлтийн түвшин 1862 оноос хойшхи хугацаанд хамгийн бага түвшинд хүрсэн байна.

Н.Мишээл