Холливудын нэрт продюсер Х.Вайнштейны хөшөөг босгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /ТАСС/. Бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуулиан шуугианд холбогдсон нэрт продюсер Харви Вайнштейны гэрийнхээ халаадтайгаа орон дээр сууж байгаагаар дүрсэлсэн хөшөөг Оскарын шагнал гардуулах ёслол болохоос хэдхэн өдрийн өмнө Холливудад босгожээ. Уг хөшөөг алтан шаргал өнгөөр будсан байна.
Тус уран баримлыг зохион бүтээгчдийн нэг Жинжер Монро хэлэхдээ “Орон дээр сууж байгаа Х.Вайнштены хөшөө нь эдгээр хүчирхэг хүмүүсийн Холливудад ашигладаг аргуудыг илэрхийлж байгаа юм. Тэдэнд хүмүүст киноны дүр өгөх эрх мэдэл болон мөнгө байдаг. Үүнийгээ тэд бэлгийн таашаал авахад ашигладаг бөгөөд хүмүүст дүр өгөхдөө ашигладаг арга замаас өөрөөр бэлгийн таашаал авах илүү дээр арга зам тэдэнд байдаггүй” гэжээ.
Ж.Монро мөн 2016 оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нүцгэн хөшөөг тус улсын хэд хэдэн хотод босгож байжээ.
Холливудын нэрт продюсер Харви Вайнштейн 30 жилийн туршид өөрийн хамтран ажилладаг байсан хүмүүстээ бэлгийн дарамт үзүүлж байсан тухай нийтлэлийг өнгөрсөн оны 10 дугаар сард “Нью Йорк Таймс” сонин олон нийтэд дэлгэснээс хойш 80 гаруй эмэгтэй, тэдний дотор алдарт жүжигчин Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Эшли Жудд нар түүний бэлгийн дарамтанд өртөж байснаа мэдэгдсэн билээ. Харин Х.Вайнштейн үүнийг үгүйсгэж, харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр бэлгийн харилцаанд ордог байсан хэмээн мэдэгдээд байсан юм.

Э.Аянзаяа