Хувийн номын сангаа олны хүртээл болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 10:55:20

Дорноговь аймагт хувийн номын сан нээж  иргэд, хүүхэд залууст номын ач тус, гайхамшгийг ойлгуулж, зөв сэтгэлтэй,  бие хүн болоход нь тусладаг хүмүүс цөөнгүй бий.

Тэдний төлөөлөл болох Сайхандулаан сумын иргэн У.Хаданчулуу, Замын-Үүд сумын иргэн Г.Пүрэвсүрэн нар Монголын түүхийн болоод  уран зохиол,  шинжлэх ухаан, эдийн засаг, улс төр, боловсрол гээд олон салбарын номын арвин их фондтой бөгөөд гэрээрээ карт нээж хүүхэд залуус, сонирхсон хүмүүст ном унших бололцоог олгодог болжээ. Ялангуяа Замын-Үүд сумын иргэн Г.Пүрэвсүрэн гуай зарим  сумын номын сангаас дутахааргүй баялаг номын сантай төдийгүй сүүлийн үед хэвлэгдсэн олны талархлыг хүлээсэн, эрэлт ихтэй шилдэг ном мөн л тэдний санд байдаг талаар үйлчлүүлэгч нь өгүүлсэн юм. Дашрамд дурдахад  Дорноговь аймгийн ИТХ-аас 2013 онд “Номтой Дорноговь”, 2014 онд “Номтой гэр бүл” аяныг зохион байгуулж  нийт 6000 орчим номыг ард иргэдээс цуглуулж сумдын номын сангийн фондыг баяжуулсан байдаг аж.

Х.Эрдэнэбулган

Related news