"Хүүхдийнхээ бахархал нь байя” сэдэвт эцэг эхийн чуулган зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын тамгын газар, сумын хамтарсан баг, "Дэлхийн зөн Архангай-1" байгууллага хамтран “Хүүхдийнхээ бахархал нь байя” сэдэвт эцэг эхийн чуулганыг энэ сарын 12-нд Батцэнгэл суманд зохион байгуулжээ.
Чуулганд тус сумын алслагдсан хөдөөгийн зургаан багийн 128 эцэг эхийн төлөөлөл оролцсон байна. Тус чуулганаар “Монгол хүн, Монгол өрх гэр, хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт болон өнөөгийн эерэг арга” сэдвээр доктор Х.Баавгай илтгэл тавьсан байна. Мөн “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг дэлхий нийтээрээ нэгдье” сэдвээр "Дэлхийн зөн Архангай-1" олон улсын байгууллагаас, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” сэдвээр цагдаагийн хошууч З.Баярсайхан нар тус тус сургалт мэдээлэл хийжээ.
Чуулганд оролцогчдыг Цагдаагийн газар, хүүхэд хамгааллын хамтарсан баг, хүмүүжлийн эерэг арга, багш эцэг эхийн холбоо гэсэн 4 өртөө болгож, хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдийг гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх, хохирогч болгохгүй байх үүднээс талууд ямар ажил хийх вэ гэдгээ тодорхой болгосон байна.

Тус чуулганыг зохион байгуулснаар эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ тавих хараа хяналт сайжирч эерэг арга барилд суралцаж, харилцаа хандлага өөрчлөгдөх, хүчирхийллийн хохирогчид туслалцаа үзүүлэх “Хамтарсан баг”-ийн талаар мэдээлэлтэй болох, хүүхдийн өсөж хүмүүжих, сурч боловсрох таатай орчин бүрдэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар эрх зүйн мэдлэгийн түвшин нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ болсон гэдгийг Цагдаагийн газраас мэдээлэв.
Б.Гэрэлт-Од