Иргэд чадавхитай болсноор орон нутгийн бодлогод үнэлгээ хийж нөлөөлөл үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-15 13:58:37

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийн нэмэгдүүлэх төслийн хоёр дахь шатны сургалт болж иргэдийн дуу хоолой үр нөлөө аргачлалыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагджээ.
Энэхүү ажлын хэсэг нь төслийн дэмжлэгээр орон нутгийн ТББ-уудын гишүүдэд иргэдийн дуу хоолойг  хэрхэн яаж нэмэгдүүлэх талаарх үр нөлөөг заах аргачлалыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх ажээ. Энэ зорилтын хүрээнд Завханы 12 суманд 24 хүнийг сургагч багшаар бэлтгэж төслийн зорилгын дагуу иргэдийг дуу хоолойгоо илэрхийлэх, төрийн бодлогод санал нэмэрлэхэд нь мэдлэг олгож чадавхижуулах юм байна. Улмаар  орон нутгийн иргэд аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр болон орон нутгийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн өнөөгийн байдалд үнэлгээ хийж, гүйцэтгэлээ сайжруулахад ИНБ-ууд нөлөөлөх чадвартай болох ажээ. Дашрамд Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх төсөл нь Европын холбооны 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих ажээ. Тус төсөлтэй Завханы идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 43  ТББ, ИНБ-ууд сонгогдон  хамтран ажиллахаар болсон бөгөөд ИНБ-ын удирдлага, гишүүдийн төлөөлөл 100 гаруй хүн төслийн анхан шатны сургалтанд хамрагдсан байна. Харин хоёр дахь удаагийн сургалтанд ИНБ-ын төлөөлөл 65 иргэн идэвхитэй оролцож, иргэдийн дуу хоолой ба үр нөлөөг хэрхэн яаж хөгжүүлэх, иргэдэд уриалах, сургах арга аргачлалд суралцсан байна. 

Б.Мягмарсүрэн


Related news