Оросын дипломатчдыг Сиэтл хотыг ирэх сарын сүүлээр орхин явахыг шаарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Сиэтл хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын ажилтнуудыг тус хотыг ирэх сарын 25 гэхэд орхин явахыг шаардсан хэмээн Сиэтл дэх Оросын консулын зөвлөх Халит Айсин мэдэгджээ.
“Энэ сарын 26-наас эхлэн иргэдийг хүлээн авахаа зогсоосон. Харин энэ сарын 30-н хүртэл бэлэн болсон паспортуудыг олгоно. Паспортын материал бүрдүүлэх тухай өргөдлөө өгөхийн зэрэгцээ паспорт явуулах тухай өргөдөл өгсөн иргэдийн бэлэн болсон паспортыг шуудангаар явуулна” хэмээн тус консулын газрын цахим хуудаст мэдээлжээ.
Сиэтл дэх консулын газрын ажилтнууд Хьюстон, Нью-Йорк хот болон Вашингтон муж улс дахь дипломат төлөөлөгчийн газруудад хуваарилагдсан байна.

Э.Аянзаяа