Бага насны хүүхдийн нас баралтын шалтгааныг судалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-06 20:26:26
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Прокурорын газраас 2016, 2017 онуудад шалгаж шийдвэрлэсэн золгүй учралын улмаас амь насаа алдсан үйлдэлтэй хэргүүдэд хохирогч хүүхдүүдийн амь насаа алдсан шалтгаан нөхцөлийг судалжээ. Судалгаагаар 0-1 насны 6 хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр, 1 хүүхэд малын хашаан дээрээс унаж, 1 хүүхэд савтай аарцанд унаж, нэг хүүхэд гэртээ харах хүнгүй байхдаа бөөлжсөндөө хахаж, 1-3 насны 4 хүүхэд голын усанд живж нас барсан байгаа юм.

Энэ бүхэн нь эцэг, эх, асран хамгаалагчдын бага насны хүүхдүүддээ тавих анхаарал, хараа хяналт сул байгаатай холбоотой байгааг аймгийн Прокурорын газраас анхааруулж, эцэг эхчүүдэд санамж, зөвлөмжийг холбогдох төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хүргэж байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид “Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх”-ийг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Б.Гэрэлт-Од
Related news