Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор өнөөдөр МҮЭХ, ХЭҮК, МХЕГ, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Монголын Хуульчдын холбоо, ХХҮЕГ хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Монгол Улсад хөдөлмөрийн насны ажил иргэдийн 35.3 орчим хувийг залуучууд эзэлдэг байна. Гэвч их, дээд сургууль, МСҮТ төгсч буй залуучууд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгааг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар санамж бичигт гарын үсэг зурах үеэр онцлов. Мөн тэрбээр, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах, бодлого төлөвлөгөө боловсруулах зайлшгүй шаардлагатай байгааг дурьдсан юм.
Санамж бичгийн хүрээнд төр болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаагаа уялдуулах, хамтарсан сургалт, сурталчилгаа явуулах, хэлэлцүүлэг зохион байгуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр гадны орнуудын сайн туршлагаас суралцах, нутагшуулах ажлыг зохион байгуулах аж. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Европын холбооны дэмжлэгтэйгээр залуучуудын хөдөлмөрлөх эрхийг танилцуулах цахим кампанит ажил өрнүүлэх, холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд
Ч.Ариунболд