Хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд Хөвсгөлд ном айлдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн удирдлагуудын урилгаар Монголын Бурхан Шашинтны Төв "Гандантэгчэнлин хийд"-ийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, "Жавзундамба Хутагт Төв"-ийн багш, гавж Д.Нямсамбуу нар Хөвсгөл аймгийн иргэдэд энэ сарын 7-13-ны өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй лекц, ном айлдана.
Тус аймгийн ИТХ-аас 2016 онд баталсан иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх "Иргэний боловсрол" хөтөлбөрийн соён гэгээрүүлэх зорилтын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. "Зөв амьдрахуй" лекцийг багийн иргэдэд, ахмадуудад, төрийн албан хаагчдад, төгсөх ангийн сурагчдад, архи хэтрүүлэн хэрэглэдэг зорилтот бүлгийн иргэдэд гэсэн тодорхой чиглэл хүрээнд зохион байгуулж иргэдийн оюун ухаанд хөрөнгө оруулалт хийхийг зорьж байгаа ажээ.

Б.Гантуяа