Орхон аймагт залуу гэр бүлд зориулсан орон сууцны хорооллыг барьж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар 288 айлын орон сууцны барилгын ажил эхэллээ. Залуу гэр бүлд зориулсан уг орон сууцны хороолол нь 48-60 м.кв талбайтай нэгээс гурван өрөөтэй, хямд өртөгтэй байхаар тооцжээ.

Орхон аймгийн нийт хүн амын 50-иас илүү хувь нь 18-35 насных тул залуучуудад зориулсан орон сууц нэн шаардлагатай байгаа юм. Иймд аймгийн удирдлагууд өнгөрсөн онд БНСУ-ын Шихэн хоттой найрамдалт харилцаа тогтоож хамтын ажиллагааныхаа хүрээнд дээрх орон сууцны хороолол барихаар шийдвэрлэжээ.
Барилгын гүйцэтгэгчээр “Рич констрокшн” ХХК ажиллаж байна. Тус компанийн ерөнхий захирал Д.Жавхлан хэлэхдээ “Төслийн хүрээнд нийт 288 айлын орон сууц барихаас 80 айлын орон сууцны хоёр барилгыг энэ оны 11 дүгээр сард орон нутагт хүлээлгэж өгнө” гэлээ. Барилгын ажлын явцтай аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал танилцах үеэрээ, "Төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль, тогтоомжийг ягштал биелүүлж, хяналт тавьж буй байгууллагууд ч хариуцлагатай ажиллах шаардлагатай. Чанар, өнгө үзэмж сайтай хороолол сүндэрлэх ёстой" хэмээн онцоллоо.
Дээрх орон сууцны хороолол нь наадмын талбайн баруун талд хоёр га талбайд сүндэрлэнэ. Ингэхдээ гадна зам, талбай, ногоон байгууламжийг иж бүрнээр тохижуулах ажээ.

Б.Оюун-Эрдэнэ