“Торгон хил” сэдэвт өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-01 10:04:34

Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас аймгийнхаа нутаг дэвсгэрт байрладаг хилийн цэргийн хоёр хороонд  “Торгон хил” сэдэвт өдөрлөг зохион байгуулжээ.

Улсын хил хамгаалах үйл ажиллагааны уялдаа холбоог улам бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах  зорилготой "Торгон хил" өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын газрын албан хаагчид, Нэгдсэн эмнэлгийн эмч нар, "Жаахан шарга" театрын уран бүтээлчдээс бүрдсэн 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг хилийн цэргийн хороонд бүтэн өдөржин ажилласан байна.

Өдөрлөгөөр аймгийн хэмжээнд хийж буй бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн талаар хилчин дайчдад мэдээлэл өгч, "Алтан хонх" танин мэдэхүйн, "Чанга шивнээ" хөгжөөнт  болон  гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн явуулжээ.  Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийсэн байна.

Г.Сүхээ 

Related news