“Жороон жороо” баруун бүсийн бүжгийн уралдаант наадам нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын ерөнхий бүжиг дэглээч Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, аймгийн Хүндэт иргэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Даваасүрэнгийн Баярбаатарын нэрэмжит “Жороон жороо” бүжгийн уралдаант наадам баруун бүсийн аймгуудын хүүхэд багачуудын дунд анх удаа зохиогдохоор өнөөдөр Говь-Алтай аймгийн төв Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд нээлтээ хийлээ.

Нээлтэд орон нутгийн удирдлагууд өргөн бүрэлдэхүүнээрээ оролцсоноос гадна Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар төрөлх нутагтаа хүрэлцэн ирж арга хэмжээнд оролцлоо. Тус үеэр уралдаанд оролцогч хүүхэд багачууд бүжгийн урлагийн гайхамшигт бий биелгээг нэгтгэсэн “Жороон жороо” бүжгийг бүжсэн юм.

Энэхүү уралдаант наадамд Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 24 сургуулийн авьяаслаг сурагчид мөн Завхан, Хэнтий аймгийн бүжгийн урлагаар хичээллэгсдийн төлөөлөл нийт 527 хүүхэд багачууд оролцож гурван хоногийн хугацаанд авьяас билгээ сорих юм.

Хүүхэд багачуудын бүжиглэх авьяас билэг, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, бүжиг заагч, дэглээч багшийн ажлыг үнэлэх, хүүхдэд зориулсан бүжгийн бүтээлийн урын санг шинэ болон шилдэг бүтээлүүдээр баяжуулан баруун бүсийн аймгуудын бүжгийг урлагийг хөгжүүлэх зорилгоор зохиогдож буйгаараа онцлогтой ажээ.
Э.Нарангэрэл