Зооноз өвчин судлалын төвөөс хачгийн хайгуул хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-07 20:00:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс Цагаан-Уул, Цэцэрлэг сумын 51 секторын 501500 га талбайд хачигт халдварын дамжуулагч хачгийн хайгуул судалгаа хийж, дарцгийн аргаар 14936 хачиг цуглуулж, 250 малаас 226 хачиг, хүнд ассан 128 хачиг нийт 15290 хачигт анхан шатны боловсруулалт хийж зүйлийн бүрдлийг тодорхойлжээ.
Мөн 1206 хачгийг цуглуулсан цэгт газар бүрээр хаягжуулан бүлэглэж Зооноз өвчин судлалын үндэсний төвийн  вируслогийн болон шимэгч судлалын лабораторид хүргүүлжээ. Мөн судалгааны хугацаанд Цагаан-Уул, Цэцэрлэг сумын 13 багийн 800 гаруй хүнийг хамруулан хачгаар дамжих халдварт өвчний мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх тандалт судалгааг хийсэн байна.
Тус аймагт он гарсаар хачигт хазуулж Зооноз өвчин судлалын төвд  хандах иргэдийн тоо нэмэгдэж  өнгөрсөн 4 сард 20 гаруй хүн хачигт хазуулж ирсэн байна. Эдгээр иргэний ихэнх нь бага насны хүүхдүүд байгаа гэнэ. Урин дулааны цагт ялангуяа мал төллөх, ямаа самнах үеэр  малчид, бага насны хүүхдүүд хачигт хазуулах тохиолдол нэмэгддэг байна. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 166 хүн хачигт хазуулсан гэж шинжилгээ өгснөөс 41 нь хачигт халдвараар өвчилсөн нь батлагдсан байна.

Б.Гантуяа
Related news