Сурагчдын бүтээлийг худалдан авч орон нутгийн бэлэг, дурсгалын багцад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ XX сургуулийн 90 сурагчийн шилдэг бүтээлийг орон нутаг худалдан авч аймгийн бэлэг, дурсгалын багцад оруулах саналыг Засаг дарга Д.Батлут гаргалаа. Энэ нь сурагчдын бүтээлийг үнэлэх, хүүхдийг багаас нь хэрэглэгч бус үйлдвэрлэгч болох хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа ажээ.
Тэрээр тус сургуулийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг сонирхох үеэрээ дээрх санаачилгыг гаргажээ.
XX сургуулийн сурагчдын урласан уран зураг, цаасан болон эсгий урлал, хайчилбар болон бусад бүтээлийг орон нутаг худалдан авч хүүхэд тус бүрийн хадгаламжийн дансанд нь мөнгийг нь шилжүүлэх юм. Ингэснээр хүүхдүүд өөрсдийн хийсэн бүтээлээ үнэлүүлэх, урамших, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, санхүүгийн сахилга батад суралцах гээд олон давуу талтай юм.

Б.Оюун-Эрдэнэ