Сумдыг камержуулах ажил Тарагт сумаас эхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-22 15:29:30
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын нутаг дэвсгэрт 26 цэгт хяналтын 80 камер суурилуулж, гудамж талбайд үйлдэгдэж байгаа зөрчил, замын түгжрэлийг хянаж, сааруулах ажлыг зохион байгуулж байна.
Нийт камерын 62 нь чиглэлтэй, 12 нь дугаар танигч, 6 нь авто машины дугаар илрүүлэгчтэй бөгөөд айл өрхийн тоо нэмэгдэн хүрээгээ тэлж байгаа учраас нэмэлт камер байршуулах шаардлагатай байгаа юм. Урьдчилсан төлөвлөгөөгөөр 19 цагт 42 камер суурилуулахаар зураг төсвийг гаргаад байна.
Мөн сумдыг камержуулах зорилтын хүрээнд “Арбэл-Алтай” ХХК-иар зураг төслийг хийлгэх гэрээ байгуулснаас 6 сум тендер шалгаруулалтыг зохион байгуулсан ба Тарагт сумыг камержуулах ажил эхлээд байгаа аж.
Б.Батчимэг
 
Related news