Аймгийн нэгдсэн эмнэлгээс Манал бурхан бүтээлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-29 21:03:06
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс ард түмнийхээ эрүүл энхийн төлөө 500 ширхэг Манал бурхан бүтээлгэж аравнайлууллаа.
Өвчин зовлонгоос салахад сүсэг бишрэл, итгэл үнэмшил чухал үүрэг гүйцэтгэдгийг орчин үеийн сэтгэл судлаачид нотлосон учраас хамаг амьтдыг өвчин зовлонгоос гэтэлгэх ерөөл тавьсан Манал бурханы номыг Ганданпунцоглин хийдийн лам нараар уншуулж байгаа юм.
Бүтээлгэсэн бурханаа сумдын эмнэлэг, айл өрхүүдэд өгөх бөгөөд эрүүл мэндийг хамгаалах, элдэв зүйлийн аюул ослоос гэтэлгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа удирдлагууд хэлж байв. Мөн энэ үеэр Манал хурж, Цагааншүхэрт, Ширнэн, Цагаан дарь эх зэрэг номуудыг уншлаа.
Б.Батчимэг
Related news