Сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооноос нөхөн сонгууль явагдах аймаг, сумын сонгуулийн хорооны бэлтгэл ажлыг бүрэн хангасан бөгөөд маргааш хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
Тус аймгийн Цагаан-Уул сум буюу аймгийн 17-р тойрог, Рэнчинлхүмбэ сумын 5-р баг, Жаргалант сумын 2-р багт ИТХ-ын төлөөлөгч сонгох нөхөн сонгууль явагдана.Дээрх сумуудын төлөөлөгч нар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн учраас нөхөн сонгууль явагдаж байгаа бөгөөд санал хураалт энэ сарын 24-нд болно. Сонгуульд МАН-аас АН-аас тус бүр нэг нийт 6 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд бие даагч бүртгүүлээгүй гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Энхзаяа мэдээллээ. Сонгуулийн сурталчилгаа маргаашнаас эхлэн 18 хоног үргэлжлэх бөгөөд нэр дэвшигч нарыг хуулийн хүрээнд сурталчилгаагаа явуулж ямар нэгэн хууль зөрчсөн зөрчил дутагдал гаргахгүй байхыг аймгийн Сонгуулийн хорооноос анхааруулж байлаа.

Б.Гантуяа