Үерт дөрвөн настай хүүхэд урсаж энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-15 09:22:54
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд өчигдөр орой болсон үерийн улмаас дөрвөн настай хүү эндсэн харамсалтай тохиолдол гарчээ.
Аймаг, сумын Онцгой комисс газар дээр нь ажиллаж байна. Урьдчилсан байдлаар олон тооны гэр, байшин үеэрт өртөж, 600 орчим толгой мал хорогдсон мэдээ байна.
-Өчигдөр орой 20 цагийн үед орсон аадар бороо 30 минут үргэлжилж үер буусан. Бороо ерөнхийдөө 3 цаг орлоо. Сумын төвийн нэг хороо үерт хамгийн их өртсөн. Бага насны хүү айлын гэрт байж байгаад гэртэй нь урсаж эндсэн золгүй явдал болсон гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батцэцэг ярилаа.
М.Батжаргал

Related news