Үхсэн, амьд харх харсан тохиолдолд шуурхай мэдээлэхийг Мэргэжлийн байгууллага анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-26 12:29:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сүүлийн үед хархтай холбоотой дуудлага ихсэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллага иргэдэд анхааруулж байна.  Харх нь ямар ч орчны нөхцөлд дасан зохицож, өсж, үржих нь хурднаас гадна халдварт өвчин тараадаг аюултай.  Дэлхийд одоогоор 64 зүйлийн харх бүртгэгджээ. Манай улсын хот суурин газарт хархны тархалт байхгүй ч бор болон хар харх хилийн боомтуудаар дамжин урд, хойд хөршөөс орж ирсэн тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Мөн биологи, анагаах ухааны чиглэлээр лабораторийн нөхцөлд цагаан хархыг өсгөж үржүүлдэг. Харх нь орчны бохирдлоос үүдэн хогийн цэг, барилга байгууламж, орон сууцны хонгил, бохирын хоолой зэрэгт орогнож, бүх төрлийн хоол хүнсний үлдэгдлээр хооллодог махчин. Иймд иргэд үхсэн болон амьд хархтай таарвал мэргэжлийн байгууллагад шуурхай мэдээлэхийг анхааруулж байна.


Ж.Батсайхан

Related news