Говь-Алтай аймгийн 17685 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ бэлнээр авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-28 11:13:26
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Их Хурлын 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хамрагдах хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгосугай” хэмээн заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн А/137 дугаар тушаал гарсантай холбоотойгоор Говь-Алтай аймгийн нийт өрхийн Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн 0-18 хүртэлх насны 17685 хүүхэд буюу 95 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмжээ бэлэн мөнгө хэлбэрээр авч байна.
 
Харин мөн оны 1-3 сард мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тус аймгийн 14068 хүүхэд буюу 76,7% нь авсан хэмээн тус аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газраас мэдээлэв.
Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох өрхийн амьжиргааны түвшний үнэлгээний босго шугамыг 670 болон түүнээс доош оноогоор тогтоосон байна. 
Э.Нарангэрэл
 
Related news