ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад урамшуулал олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-05 14:18:24
Говь-Алтай /МОНЦАМЭ/ ЭЕШ-д 800 оноо авч, амжилт гаргасан сурагчдыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм нар өргөмжлөл, таван зуун мянган төгрөгөөр шагнажээ. 

Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан нар гардуулж, Элсэлтийн ерөнхий шалгалтандаа амжилт гарган, шалгалтын дээд оноо буюу 800 оноо авч, үе тэнгийнхнээ манлайлан эцэг эх, ахан дүүс, багш нар, найз нөхдөө баярлуулж буйд талархал илэрхийлсэн юм. 
2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад Говь-Алтай аймгийн зургаан сурагч 800 оноо авлаа хэмээн өмнө нь мэдээлсэн. Тэгвэл долоодугаар сарын 3-ны өдөр ур чадварын шалгалтаас Технологийн хичээлийн төрөлд Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн сурагч мөн 800 авсан билээ. 
Э.Нарангэрэл
 
Related news