"Эвлэрүүлэн зуучлалын төв" шинэ байртай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-05 17:23:24
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Шүүх дэх "Эвлэрүүлэн зуучлалын төв” шинэхэн  байрандаа орлоо. Тус аймгийн Шүүхийн Тамгын газар 2015 оны ажлын үр дүнгээрээ улсын хэмжээнд хоёрдугаар байрт орж шагнуулсан бөгөөд тус хамт олны шагналын мөнгөөрөө шавь тавьж эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил өдгөө ийнхүү сүндэрлэн нээлтээ хийлээ. 
 
Тус төвийн нээлтэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганзориг, Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбаатар, Цагдаагийн газрын дарга Б.Түмэннасан, Иргэний нисэхийн газрын дарга Д.Батбаяр, өмгөөлөгчдийн төлөөлөл болж өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм, Б.Болормаа нар болон нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон юм. 
Говь-Алтай аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд тус арга хэмжээний үеэр  "Шүүх эрх мэдлийн хүрээнд эрс шинэчлэл, дэвшил гаргасан үйлчилгээ бол Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь иргэд хоорондын маргааныг шүүхээс гадуур шуурхай шийдвэрлэх, иргэдийн хооронд эв найртай байх уур амьсгал бүрдүүлэх, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлж чаддагаараа онцлог юм. Эвлэрүүлэн зуучлалд хандаж байгаа иргэдэд таатай уур амьсгал төрүүлэх, ая тухтай орчин бүрдүүлснээрээ таатай байна” хэмээн онцолсон юм. Тус төвд шүүхийн номын сан байрлан, олон нийтэд нээлттэй ажиллах болж байгаа ажээ.
Э.Нарангэрэл
 
Related news