Д.Түмэнбаяр аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэхээ гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл аймгийн ИТХ-ын 17-р тойрогт явагдсан нөхөн сонгуульд олонхын санал авсан МАН-аас нэр дэвшигч Д.Түмэнбаярт аймгийн ИТХ-ын ээлжит 8-р хуралдааны үеэр төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэгийг нь аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гардууллаа.
Тус тойргийн төлөөлөгч М.Пүрэвсүрэн албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан тул нөхөн сонгуулийг өнгөрсөн сарын 24-нд зохион байгуулсан боловч сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тул 6сарын 30-нд гурван багт нэмэлт санал хураалт явуулахад МАН-аас нэр дэвшигч Д.Түмэнбаяр олонхын буюу 55,3 хувийн санал авч ялалт байгуулжээ. Д.Түмэнбаяр Цагаан-Уул сумын Засаг даргаар 2012 оноос эхлэн ажилласан бөгөөд 2016 онд дахин сонгогдсон ажээ.

Б.Гантуяа