Булган аймгийн зарим суманд цахилгаан түр тасарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-19 21:14:03
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай, Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Могод сумын цахилгаан эрчим хүчний түр хугацаагаар тасарчээ.
Рашаант-Хархорины чиглэлийн цахилгаан дамжуулах шугмын долоон тулгуур шон үерийн улмаас унаснаас тухайн бүс нутагт өнөөдөр нар гудайх үед цахилгаан эрчим хүч тасарсан байна.
-Үерийн улмаас учирсан эрчим хүчний саатлыг  шуурхай засах арга хэмжээ авч өөрийн аймгийн цахилгаан тасарсан таван сумыг эрчим хүчээр хангалаа. Нийтдээ гурван цаг гаруй хугацаанд цахилгаан тасарсан гэж ЭБЦТС ТӨХК-ий диспетчер н.Оюунбаяр ярилаа.
М.Батжаргал

Related news