Баримтын давхардалгүй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:27:57

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын урирдлагын зөвлөлд Төрийн архивын тасгийн сан хөмрөгт иж бүрэн нягтла шалгах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан Төрийн болон байгууллагын архивыг мэдээллийн технологит шилжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтын давхардалийг арилгаж, бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Тус ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гарч “Төрийн архивын тасгийн хөмрөгийг иж бүрэн нягтлан шалгах дэд хөтөлбөр”-ийг батлуулан хэрэгжүүлж буй. Мөн хугацаанд нийт 259 хөмрөгийн 75.697 хадгаламжийн нэгж баримтанд иж бүрэн нягтлан шалгалт хийж,  баримтыг хамгаалах хайрцгаар бүрэн хангасан байна.

Б.Мөнхзул

Related news