ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле гурван өрхөд гэр хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-26 20:27:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле "Гэрэлт есөн од" компанитай хамтран үерийн гамшигт нэрвэгдсэн Өлгий сумын гуравдугаар багийн иргэн З.Рауат, 12 дугаар багийн иргэн Х.Батхүү, 13 дугаар багийн иргэн Е.Амангүл нарт бүрэн тоногтой гэр хандивлажээ.

Уг гэрийг аймгийн ХХААГ-ын дарга Б.Нургулан, ОБГ-ын дарга С.Пүрэвсамдан, "Гэрэлт есөн од" компанийн захирал Д.Отгонбаяр нар өнөөдөр гардуулж өглөө.

Дээрх гурван иргэний хоёр нь өрх толгойлсон эх бөгөөд гэр олгосон иргэдийг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгээс гаргасан судалгааг үндэслэн сонгож авсан байна.  

Түүнчлэн 180 ширхэг гутал, 200 ширхэг куртка зэрэг нийтдээ 30 орчим сая төгрөгийн хувцсыг үерт автсан иргэдэд тусламж болгон өгөхөөр дээрх гэрийн хамтаар ирүүлээд байгаа ажээ.

Ө.Нурболат

Related news