“Сэлэнгэ” үүлдрийн үхрийн бух олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ суманд өсгөн үржүүлж байгаа “Сэлэнгэ” үхрээс “Шинэ хөдөө” төслийн шугамаар мал аж ахуйн таваарлаг байдлыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Сэлэнгэ” үхэр өсгөн үржүүлэх бүсийн суманд хээлтүүлэгч олгосон байна.
-Эх орны анхны үүлдэр болох “Сэлэнгэ” үхрийг өсгөн үржүүлэх бүсээр уг үхрийн унаган нутаг Сэлэнгэ сумыг тойрсон Хангал, Бугат, Хутаг-Өндөр, Тэшиг сумыг сонгосон. Эдгээр суманд тус бүр 20 хээлтүүлэгч олгохоор шийдвэрлэж, эхний ээлжинд үржилд тэнцэх 95 бух олголоо. Цаашид сонголт хийж хээлтүүлэгч нөхөн өгнө гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал зүйч Ц.Бямбацогт ярилаа.
“Сэлэнгэ” үүлдрийн үхэр өсгөн үржүүлэх бүс нутагт 27,4 мянган үхрийг маллаж байгаа юм. Эрдэмтэн, мэргэжилтэн, малчдын 30 гаруй жилийн уйгагүй хамтын хөдөлмөрийн үр дүнд махны чиглэлийн “Сэлэнгэ” үхэр бий болж, 1984 онд монголын үхрийн анхны үүлдрээр батлагдаж байсан байна.

М.Батжаргал