Тажистаны газар хөдлөлтөд 500 орчим орон сууц сүйджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-08 15:13:54

ДУШАНБЕ. /TASS/. Тажикстаны Памирын нуруунд 6.7 баллын газар хөдлөлт болсны улмаас 500 орчим орон сууц сүйдэж, хэдэн арван хүн гэмтэж бэртжээ гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв.

Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон газар хөдлөлт болсон нутаг руу Засгийн газрын комиссыг илгээсэн байна.

Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар даваа гарагийн үүрийн зургаан цагт болсон бөгөөд голомт нь Тажикстаны нийслэл Душанбе хотоос зүүн урагш 357 км зайд бүртгэгджээ. Газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдсан гэж урьд мэдээлжээ.

Д.Нямтулга

 

Related news