Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-15 17:03:27
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны эхний долоон сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар буурчээ.
Энэхүү буурсан үзүүлэлтийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018" аяны хүрээнд хийгдсэн ажлуудтай холбон тайлбарлалаа. Тухайлбал тус аймгийн Цагдаагийн газар нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018" аяны хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгааны самбар байршуулж, 24 цагаар хөдөлгөөнт эргүүл ажиллуулан хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж буй юм. Мөн тус газрын Замын цагдаагийн тасаг нь Хот тохижилт үйлчилгээний газартай хамтран уг аяны хүрээнд аймгийн төвийн авто замын тэмдгүүдийг стандартын дагуу байршуулан засварлах, шинэчлэх хийж байна.
 
Э.Нарангэрэл
 
Related news