“Залуусын сар”-ын хүрээнд залуусын хөгжил оролцоог дэмжих ажлуудыг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-16 20:56:48
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь наймдугаар сарыг “Залуучуудын сар” болгон зарлаж, оюутан залуусын хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчинг бий болгох олон талт ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. 
Энэхүү ажлын эхлэл болгон “Ирээдүйн-Алтай” оюутан залуучуудын холбоотой хамтран "FREE THE CHILDREN" оюутан сурагчдын тоглолтыг зохион байгуулж, 150 гаруй оюутан, сурагчид тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлжээ. Удахгүй “Элсний фестиваль” наадмын хоёр өдрийн үдшийн арга хэмжээг сарын аяны хүрээндээ тус газраас санаачлан зохион байгуулах гэнэ. 
Мөн цаашлаад наймдугаар сард багтан Есөнбулаг сумын төрийн албан хаагчдын судалгааны санг бий болгох зорилгоор 15-34 насны төрийн албан хаагч залуучуудын судалгааг явуулах, сум бүрт залуучуудын зөвлөл байгуулах, залуусын амарч зугаалах “Хайрын төгөл” талбайг байгуулах, 34 хүртэлх насны өрх толгойлсон ээжүүдэд гар урлалын сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
 
Э.Нарангэрэл
 
Related news