“Нутгийн өвөл” гэрэл зургийн уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 17:41:49

Баянхонгор аймгийн Гэрэл зураг сонирхогчдын клубээс “Хонгор нутгийн өвөл цагийг хэн гоё буулгах вэ” сэдэвт зургийн уралдааныг зарлажээ.

Гэрэл зургийг энэ сарын 20 хүртэл цахим хаягаар хүлээн авах бөгөөд албан ёсны тамгатайгаар Фэйсбүүк хуудсанд тавьж олны хүртээл болгох аж. Хамгийн лайк, шэйр болон шүүгч нарын шүүлтээр бүтээлч сэтгэлгээг нь харж, гурван зургийг шалгаруулж урамшуулах юм байна.

Уралдаанд хүссэн хэн бүр оролцох боломжтой бөгөөд мэргэжлийн болон сонирхогчийн камер, гар утас зэрэг ямарч камераар авсан байж болох аж.

Б.Мөнхзул

 

Related news