Тоног төхөөрөмжийн хангалт сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 20:25:03

Энэ онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгад 180 сая төгрөгийн их засвар хийж, нийт 1.3 тэрбум төгрөгийн 14 нэр төрлийн тоног төхөөрөмж суурилуулсан байна.

Ингэснээр  Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 95 хувьтай болжээ. Мөн сумын Эрүүл мэндийн төвүүд 2D ЭХО аппаратаар хангагдаж, лабораторийн 3-4 шинжилгээг сумдаа хийдэг болсноор 3 дах шатны төвүүдийг зорих нь багасч төвийн эмнэлгийн ачаалал буурчээ.

Тус аймагт “Шинэ зууны эмч” хөтөлбөр хэрэгжиж, Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэгт шаардлагатай үндсэн мэргэжлээр 2013-2016 оны хичээлийн жилд нийт 32 эмч суралцаж байгаа аж. Сургалтын зардал болох 40 сая төгрөгийг Орон нутгийг хөгжүүлэх сангаас шийдвэрлэсэн байна.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн салбар 2012 онд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч байсан бол улирагч он гэхэд 3.1 тэрбум төгрөг болж бараг 2 дахин нэмэгдсэн байна.

Б.Мөнхзул

 

Related news