К.Валиеваг Олимпод оролцуулах эсэхийг өнөөдөр шийднэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-02-12 15:55:23

САНКТ-ПЕТЕРБУРГ. /RIA Novosti/. Сэргээшийн дуулианд холбогдоод байгаа ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг Олимпын ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцуулах эсэх шийд хоёрдугаар сарын 12-ны 18 цагаас өмнө гарна гэж тус улсын Уран гулгалтын холбооны хэвлэлийн атташе Ольга Ермолина РИА Новости агентлагт мэдээлжээ.


2021 оны 12 дугаар сарын 25-нд өгсөн К.Валиевагийн сэргээшийн шинжилгээний сорьцноос триметазидин илэрсэн гэж Олон улсын шинжилгээний агентлаг (ITA) баасан гарагт мэдээлсэн билээ. Шинжилгээний хариуг Стокхолм дахь сэргээшийн лаборатори хоёрдугаар сарын 8-нд өгчээ.


“Валиеваг ганцаарчилсан төрөлд оролцуулах эсэхийг өнөөдөр Бээжингийн цагаар 18 цагаас өмнө шийднэ” гэж Ермолина мэдээлсэн байна.


Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн энэ сарын 15-наас эхэлнэ.  


関連ニュース